Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2018.07.18-07.19) Беларусь Улсын Минск хотноо боллоо.
Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд Монголын талаас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм. Харилцан ойлголцол бүхий ажил хэрэгч байдалтай өрнөсөн хуралдааны эхэнд 2016 оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Ажлын хэсгийн анхдугаар хуралдааны Протоколын биелэлтийг дүгнэсэн. Ийнхүү хоёр жилийн хугацаанд хоёр орны хөдөө аж ахуйн салбарт багагүй ахиц гарсан учраас энэ удаагийн хоёрдугаар хуралдаанаар мал аж ахуйн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар болж, Протоколд гарын үсэг зурлаа. Тодруулбал, Беларусийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг санхүүгийн тааламжтай нөхцөлөөр буюу хүү бага, хугацаа урт, хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх замаар Монгол Улсад фермерийг хөгжүүлэх, сүүний үйлдвэрлэлийн кластер байгуулах зэрэг Засгийн газрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр эмхлэн байгуулж, 21 аймгийн 330 суманд салбартай болж байгаатай холбогдуулан тус улсад боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тал дээр хамтарч ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсад хоёр орны хамтарсан сахарын үйлдвэр байгуулах, чихрийн манжингийн тариалан эрхлэх боломжийг судлан, туршлага солилцоно.
Ц.ОРГИЛ
| Беларусь Улстай мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор