Дуулиант Туркийн онгоц 40-өөд минутын өмнө буюу 21.25 цагт хөөрлөө. Гэхдээ тэд хулгайлагдсан гэх Вейсел Акчайг авч яваагүй. Вейсел Акчай Эрүүгийн цагдаагийн газарт үлджээ. Гэсэн хэдий ч "Улаанбаатар импати" сургуулийн төгсөгчид болон багш нарын нэг хэсэг нь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд, нөгөө хэсэг нь Эрүүгийн цагдаагийн газарт "жижүүр" хийж байна. Туркээс ирсэн онгоц Улаанбаатар хотоос хөөрсөн ч буцан ирж болзошгүй гэж болгоомжилж буй аж.
"Улаанбаатар импати" сургуулийн захирал Вэйсел Акчайг 01.40 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирэхэд сэтгүүлчид болсон үйл явдлын талаар тайлбар авахыг хүсэхэд “Хэргийг шалгаж байна” гэдгээс өөр тодорхой тайлбар хийгээгүй аж.
Туркийн хэд хэдэн хэвлэлд Монголын тагнуулын байгууллагын тусламжтайгаар түүнийг хулгайлж, авчрах гэж байсан тухай мэдээлсэн байна. Гэхдээ удаачгүй тэр мэдээллээ устгажээ. Бүтэн өдөр шуугисан хүн хулгайлах хэргийн талаар нэг дэх өдөр дорвитойхон мэдээ бэлтгэж хүргэнэ. Маргааш, нөгөөдөр ч амралтын өдөр яриа өгөх хүн олдохгүй, өнөөдөр шуугисан иргэд ч бараг мартчих байх. Аан бас Вейсел Акчайгийг хулгайлсан гэх этгээдүүдийг цагдаагийнхан баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн гэх.
18.22. Б.ГАНБАТ: Вейсел Аксай захирлыг Туркууд хулгайлсан
Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат бидэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Вейсел Аксай захирлыг Туркууд хулгайлсан. Энэ тухай бичлэг цагдаагийнханд байгаа. Туркийн талаас энэ хүнийг өгөх саналыг Монголын талд олон удаа ирүүлж байсан. Энэ тухай олон нийтийн сүлжээгээр ч бас цацагдаж байсан. Монголоос Вейсел Аксай захирлыг авч явахын тулд тусгай онгоцтой ирсэн. Одоо тэр онгоц нь нисэхийн талбайд байна.
Манай сургуулийг 4800 гаруй хүн төгссөн. Бид цэвэр сургалтын төлбөрөөрөө санхүүждэг” гэлээ.
Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярих хүсэлт тавьжээ
Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьж, мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотлов. Мөн тэрбээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв.
Асуудал тодорхой болтол Онцгой элчийн онгоцыг нисгэхгүй
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрддэг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс Туркээс ирсэн тусгай үүргийн онгоцны асуудлыг шалгаж дуустал онгоцыг нисгэхгүй байх чиглэл өгсөн гэв.
Ц.ОРГИЛ
| Монгол, Турк сургуулийн захирал Вейсел Акчай Монголд үлдлээ |
Ж.Золжаргал: Миний нэрээр "X"-т нээсэн хуурамч хаягийн дагагчийн тоо жинхэнэ хаягийнхаас маань их байна
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
С.Наранцогт: Поп улстөрчдийн санаачилгыг дэмжихгүй
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Оюутолгойн сонсгол ба Л.Оюун-Эрдэнийн гэтэж буй улс төр
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Б.Цогтнаран: Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол дансыг нь хааж байна
Цэнгээний газар танилцсан эмэгтэйг хүчирхийлсэн Монгол оюутнуудыг баривчилжээ
Энэ онд нийт 67 сэтгүүлч амь эрсэджээ
Салхи биднийг аврана
Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана
АТГ гурван их наяд төгрөгийн хохирлыг улсын төсөвт төвлөрүүлжээ
Г.Занданшатар “PHYSICAL ASIA” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн улсын наадам үзэхийг урилаа
Ч.Лодойсамбуу: Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй
Нарны хүчтэй тэсрэлт дэлхийг чиглэв
Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ
Нигерид хулгайлагдсан хүүхдүүдийг суллажээ
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ