Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Архангай аймагт ажиллав. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, мөн Энэтхэг улсын Элчин сайд Суреш Бабу ажиллаж байгаа аж.
Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Өнгөрсөн долдугаар сарын 19-нд Хашаат сумын нутаг дэвсгэрт орсон аадар бороо, мөндрийн улмаас үер бууж, 16 айлын гэр эвдэрч, хоёр айлын өвөлжөө нурж, 147 мал хорогдсон бол Өндөр-Улаан суманд үерийн улмаас 82 айлын гэр эвдэрч, 200 орчим хашаа, 11 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын дээвэр нурсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр Өндөр-Улаан суманд 26 гэр, Хашаат суманд 16 гэр, нийт 42 гэрийг Улсын нөөцөөс олгожээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тэжээлийн ургамал 2546,7 га талбайд тариалж, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн 8,0 мянга гаруй га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. Газар тариалангийн хувьд нийт 7413,1 га талбайд үр тариа тариалснаас тосны ургамал 1178 га, төмс 251,9 га, хүнсний ногоо 104,6 га талбайд тариалаад байна хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцууллаа. Цаашид аймгийн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Тариат суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүсчээ.
Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг онцоллоо. Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас мэдэгджээ.
Ц.ОРГИЛ
| Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов |
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв