Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралдаанд оролцож байна
7 жил өмнө   698
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Австри Улсын нийслэл Вена хотноо 2019 оны 2 дугаар сарын      20-22-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.
 
Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 300 орчим парламентчид чуулж, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, эдийн засаг, хүрээлэн буй орчин хийгээд хүний аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байна. Мөн бүс нутагт тулгарч буй зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ЕАБХАБ-ын үүрэг ролийг оновчтой ашиглах, авлига, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.
 
Ассамблейн өвлийн хуралдаан нь парламентчид ЕАБХАБ-ын гишүүн улсуудын гүйцэтгэх засаглалын төлөөлөгчидтэйгөө хамтран сорилт бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж ажилладагаараа онцлог юм.
 
Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн, парламентын гишүүн Паоло Гримолди, Шведийн Гадаад хэргийн яамны Тусгай элч Кент Хэрштэдт нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, Ассамблей дахь парламентчдын харилцааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлж Италийн парламентчдыг Монголд айлчлахыг урив.
Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралдаанд оролцож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0