Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
СЗХ-ны дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
7 жил өмнө   770
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн шударга байдал, авилгатай тэмцэх албаны дарга Хосе Люис, үл хөдлөхийн салбарын олон улсын зөвлөх Линдсей Чанг, тус банкны комплайнсын хэлтсийн ахлах Карло Антонио нарыг хүлээн авч уулзан, мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэл, металлын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, зохицуулалтын асуудлаар  санал солилцлоо.
 
Сүүлийн хоёр жилийн хугацаанд СЗХ, Азийн хөгжлийн банктай хамтран мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийт болон санхүүгийн зохицуулалтын байгууллагуудад зориулсан сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байна.
 
СЗХ-ны дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0