Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү төслийн хүрээнд Өндөрхаан нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах, агаарын хяналтын цамхаг байгуулах, онгоцны буудлын хашааг шинэчлэх, онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах, агаарын удирдлага, харилцаа холбоо, рентген тоног төхөөрөмж суурилуулах болон зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас Монгол Улсын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг байнга олгож ирсэн бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын Түлэнхийн төв эмнэлгийн барилгын төсөлд тус сангаас 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт 2017 оны 5 дугаар сард гарын үсэг зурсан болно.
Ц.ОРГИЛ
| Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа