Цөөн үгээр:
  • Улаанбаатарт 31-33 градус дулаан байна
АНУ-аас туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
2 долоо хоног өмнө   11

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн, ноён Грегори Мэй болон Эдийн засаг, худалдааны хэлтсийн Худалдааны ахлан мэргэжилтэн ноён Майкл Ричмонд тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа шинээр баригдах “Төв цэвэрлэх байгууламж” төслийн явц болон Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг ноён Грегори Мэйд өгөхийн сацуу хамтын ажиллагааны санал тавьж, ярилцсан юм.

Энэ удаагийн уулзалтаар БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар салбарын хэмжээнд тулгамдаж буй хэд, хэдэн асуудлуудаар АНУ-аас туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнд: АНУ нь сэргээгдэх эрчим хүчний болон цахилгаан эрчим хүчний бие даасан эх үүсвэр бүхий амины орон сууцны хорооллын бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн талаар ихээхэн туршлагатай улс юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадна дагуул хотуудыг хөгжүүлэх, байгуулах, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, бие даасан эрчим хүчний эх үүсвэр бүхий төлбөрийн чадварт нийцсэн амины орон сууцны хорооллын жишиг төслийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлэв.

Мөн АНУ нь моргейжийн зах зээлийг олон жилийн туршид хөгжүүлж, эрсдэл, уналтыг даван туулж ирсэн арвин туршлагатай улс учраас моргейжийн зээлийн санхүүжилтийн систем, зээлийн төлбөрийн нөхцлүүд, үүнтэй холбоотой дүрэм журмууд болон хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын менежмент, төлөвлөлтийг хэрэгжүүлэх механизмын талаар туршлага судлах шаардлагатай байгаа талаар ноён Грегори Мэйтэй ярилцах үеэрээ уламжилсан юм.

Түүнчлэн Улаанбаатар хот болон зарим суурин газруудын хуучин барилгуудыг нураан шинээр барих, сэргээн засварлах, хүчитгэх шаардлагатай барилга байгууламжуудын жагсаалт гарсантай холбогдуулан хуучин, шинэ барилгыг нэмж хүчитгэхтэй холбоотой норм дүрэм хомс тул ийм барилга байгууламжийн норм, дүрэм, зураг төсөл төлөвлөх, хүчитгэлийн шийдлийн талаар инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамруулах талаар санал солилцов.

 

АНУ-аас туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0