Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
3 цагийн өмнө   5
Кувейт улсын стратегийн амин чухал байгууламж болох далайн усыг цэвэршүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртсөн тухай тус улсын эрх баригчид өнөөдөр өглөө мэдээллээ.
 
Хоёр дахь сардаа үргэлжилж буй Ойрх Дорнодын дайны цар хүрээ улам тэлж байгааг энэ үйл явдал харуулж байна.
 
“Кувейт улсын эсрэг Ираны түрэмгийллийн хүрээнд далайн ус цэвэршүүлэх болон эрчим хүчний үйлдвэрийн барилга өнөөдөр халдлагад өртсөний улмаас Энэтхэг улсын харьяат нэг ажилчин амиа алдаж, эд материалын ихээхэн хохирол учирлаа” гэж Кувейтийн эрчим хүчний яам мэдээлжээ.
 
Техникийн тусгай баг халдлагын дараа үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой эсэхийг шалгахаар ажиллаж байгааг дээрх мэдэгдэлд бас дурдсан байна.
 
Дөнгөж өчигдөр орой Кувейтийн агаарын орон зайд Ираны 14 пуужин, 12 нисгэгчгүй онгоц орж ирснийг тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байв.
 
Тэдгээрийн нэлээд хэд нь цэргийн баазад туссаны улмаас 10 алба хаагч шархдаж байжээ.
 
Персийн булан бол дэлхийн хамгийн их цэвэр усны хомсдолтой бүс нутгуудын нэг юм. Тус бүсийн орнууд далайн усны давсыг шүүж, цэвэршүүлэх замаар хэрэглээний цэвэр усаа үйлдвэрлэдэг. Персийн булангийн орнуудад одоо 400 гаруй үйлдвэр ажиллаж, дэлхийн давсгүйжүүлсэн нийт усны 40 орчим хувийг үйлдвэрлэж байна.
 
2023 онд тус бүсийн орнууд нийтдээ 7.2 тэрбум шоо метр цэвэр усыг ийм аргаар үйлдвэрлэжээ.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0