Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Маргааш хоол үйлчилгээний салбарууд заалаар үйлчлэхгүй
3 жил өмнө   356
УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийж байна. 
 
Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунган ажиллаж байгаа. Нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 төрлийг нээгээд есөн төрөл нь хаалттай байсан ч явцын дунд тодорхой үйлчилгээнүүд дээр холбогдох асуудал гарсан учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
 
Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфет үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглосон. Амралт жуулчны газрын үйл ажиллагаанд долоо хоногийн хязгаарлалт тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн. Холбогдох хяналт шалгалтыг үйлчилгээний байгууллагуудад тавьж явна. Улаанбаатарын хэмжээнд явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна" гэв.
 

Маргааш хоол үйлчилгээний салбарууд заалаар үйлчлэхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0