Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Зам тээврийн осолд орсон Н.Ганибал гишүүний биеийн байдал хэвийн байна
2 жил өмнө   468
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар чуулган долоо хоног завсарлаж, энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажилласан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибалын сууж явсан Nissan patrol маркийн автомашиныг жолоодож явсан иргэн Р нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот руу зорчиж явахдаа зам тээврийн осол гаргажээ.
 
Ослын улмаас Toyota маркийн автомашинд зорчиж явсан бага насны хүүхэд болон жолооч нь бэртэж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
 
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Н.Ганибал жолоо барьж яваагүй. Жолооч Р нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жижиг тэрэг хажуугаас орсноос болж осол гарсан" гэлээ.
 
Тэгвэл осол орсон Н.Ганибал гишүүний биеийн байдал хэвийн байгаа юм байна.
Зам тээврийн осолд орсон Н.Ганибал гишүүний биеийн байдал хэвийн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0