Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОХУ-ын их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжжээ
4 жил өмнө   268
Их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжсэн гэж ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдэгджээ. “Их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжээд байна. Иймэрхүү нөхцөлд бидэнд хуримтлуулсан туршлага бий. Өөгүй тэгш гэж хэлэхгүй ч бид энэ тал дээр туршлага сайтай” хэмээн тэрбээр мэдэгджээ.
 
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн алсын зайн сургалтад шилжихийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам өмнө нь их, дээд сургуулиудын удирдлагад үүрэг болгосон байна. Түүнчлэн шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын удирдлагуудыг халдварт өвчний эсрэг эрүүл ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой хяналт тавихыг үүрэг болгожээ. 
 
ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо одоогийн байдлаар 438 болж нэмэгдээд байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн байна. “ОХУ-д нөхцөл байдал Европын орнуудын адил даамжраагүй. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын 71 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол халдвар авсан 17 хүн эмчлэгдсэн” хэмээн тэрбээр ОХУ-ын Шадар сайдтай уулзах үеэрээ мэдэгджээ. 
 
 
 
 
ОХУ-ын их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0