Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ.
3 цагийн өмнө   152
"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ.
 
Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан аж.
 
Энэ талаар цагдаагийн байгууллагаас лавлахад "Зодооны улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг шалгаж байна" гэдэг хариултыг өгсөн юм. 
 
Эргэн сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, "Таванбогд" группийг үүсгэн байгуулагч Баатарсайханы хүү Амарсайхан нар бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан.
 
Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ.
Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0