“Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 19-нд “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулах бөгөөд “Something's Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцох юм.
“Гэрэлтүүл” аяны хүрээнд нээлтийн амьд хөгжмийн тоглолтыг “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатайгаар 2018 оны долдугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулж, нийт 300-аад залуучууд үзэж, сонирхсон. Тус тоглолтод поп, металл, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу найман хамтлаг, урилгаар “Моханик” хамтлаг оролцсон юм.
Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
| Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болно |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ