Нийслэлийн Аялал жуулчалын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрэл плас мэдиа групптэй хамтран “UB Food Festival” өдөрлөгийг 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
“UB Food Festival” энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группын төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв.
““UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. Гурван өдрийн турш урлаг соёлын маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Жишээлбэл Цирк, Монголын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулгын үзүүлэбүүд, хамтлаг дуучдын тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар болоод байна. Мөн мастер тогооч нарын холбооны сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлнэ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд олон сохирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн “Гэрэл плас мэдиа” группын төслийн менежер Б.Энхжаргал ярилаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Монгол хоолны талаар бид тодорхой хэмжээний судалгаа хийсэн байгаа. Үүний үндсэн дээр Монгол хоолоо гадаад төдийгүй Монгол иргэддээ таниулах зорилготой. Цаашдаа олон улсад Монгол хоолныхоо нэршлийг тодорхойлж гаргахаар зорьж байна. Үүний эхлэл болгож “UB Food Festival”-д оролцож байгаа ААН, тогооч нарын дунд “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” нэрийн хоолны тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулаад явна” гэв.
Өнөөдрийн байдлаар 40 гаруй ААН, иргэд тус фестивалд оролцохоор бүртгүүлээд байгаа аж. “UB Food Festival” өдөрлөгийн үеэр бүх хоолыг 1000-5000 төгрөгийн үнэтэй борлуулах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс хоолны үнийг 5000 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн гэрээг оролцогч байгууллагуудтай хийжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ц.ОРГИЛ
| “UB FOOD FESTIVAL”-ын үеэр бүх хоолыг 1000-5000 төгрөгөөр зарна |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ