Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
МУГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна
8 жил өмнө   1549
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-д уригдан хэд хэдэн тоглолтод дуулахаар болжээ.
Тухайлбал, энэ сарын 30-нд Москвагийн Улаан талбайд болох тоглолтод ОХУ болон Абхазын ардын жүжигчин, алдарт сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулах юм байна. Нөгөөдөр буюу наймдугаар сарын 31-нд Кремльд, дараа нь П.И.Чайковскийн консерватурт тоглолтоо толилуулахаар болжээ.
Тэрбээр өнгөрөгч онд OXУ-д болсон Олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж байсан аж. Түүнчлэн хуучин ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож 1600 гаруй дуучдаас шалгарч Гран при шагналын эзэн болсон билээ.
 
 
МУГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0