Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Женнифер Гарнер бизнесмэн залуутай болзох болжээ
7 жил өмнө   864
Холливуудын нэрт жүжигчин Женнифер Гарнер шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 46 настай, гурван хүүхдийн эх Гарнерийг “CaliGroup”-ийн эзэн, бизнесмэн Жон Миллер гэх 40 настай залуутай үерхэх болжээ. Тэднийг хайрын холбоотой болсон хэмээн ойрын эх сурвалж “TMZ” сайтад ярьсан юм. Гэхдээ уг мэдээллийг хоёр тал батлаагүй байна.
Хос өнөөг хүртэл хамтдаа олны өмнө гараагүй ч Гарнерийн нэг найз хэвлэлийнхэнд “Тэр жаргалтай байгаа” гэж ярьжээ.Гарнер албан ёсоор салаагүй нөхөр, жүжигчин Бен Аффлекээс тусдаа амьдраад хэдийнэ жил болсон юм. Энэ хугацаанд Аффлек хоёр ч бүсгүйтэй болзоод амжсан бол өнгөрсөн сард өөрийгөө архинд донтох өвчтэй болж, улмаар эмчилгээ хийлгэж буйгаа дуулгасан юм.
 
Ц.ОРГИЛ
 
 
Женнифер Гарнер бизнесмэн залуутай болзох болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0