Ижий түүхийн мөр нь тунгалагшинхан урсана
Ирээд одосны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь!
Цоолбор шаргал үүл намрын тэнгэр барлана
Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр Ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг нулимас шиг хавж унанаа
Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шудургуу хуулиа нэхнэ
Дэлүүн Болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ би
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснээ
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснээ
Ирээдүйгээс би Норвилон цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий нэг Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодготой төрийн минь алга тэнийж одонгоо шагнахыг үзнээ
Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг үзнээ
Ирээдүйгээс би
Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалийн дөлнөөс тастаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөө
Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшигээр
Айл гэрийн хоймрыг би дуу шиг дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголчууд бид суу мэт амьдрана
Сүү шиг алдраар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрсдийгөө бид шагнанаа
Ирээдүйд.
Цоодолын ХУЛАН
| Ирээдүй анирдахын бадаг |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ