Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Dior загварын ордон подкасттай боллоо
6 жил өмнө   739
Chanel, Chloй, Hermиs ба Coach брэндүүдийн араас Dior ордон өөрийн гэсэн подкасттай боллоо. "Dior Talks" хэмээн нэрлэгдсэн уг подкастын эхний дугаарын гол зочноор брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри уригдан оролцсон бөгөөд тэрээр подкастын хөтлөгчөөр сонгогдсон Их Британийн зохиолч ба музейн куратор Кэти Хессельтэй феминист урлагийн талаар ярилцсан байна. Подкастын хоёр дах дугаар харин саяхан Dior-ын кутюр цуглуулга дээр брэндтэй хамтран ажилласан Америкийн феминист зураач Жуди Чикагод зориулагджээ.
 
Dior-ын подкастыг эндээс сонсох боломжтой. Дараа, дараагийн дугааруудад брэндийн зүгээс зураач Трейси Эмин, зохиолч Паола Уголини зэрэг алдартай эмэгтэйчүүдтэй ярилцах төлөвлөгөөтэй байна.
 
Dior загварын ордон подкасттай боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0