Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
“Дэггүй лиз” хошин жанрын балет гэдгээрээ алдартай
8 жил өмнө   1496
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр энэ амралтын өдрүүдэд Францын алдарт хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын “La fille mal garde” буюу “Дэггүй лиз” балетыг тоглож байна. Өчигдөр энэхүү балетыг 17:00 цагаас тоглосон байна.
 
“Дэггүй лиз” балет нь дэлхийн олон алдартай театрын урын санд байнга тоглогдож байдаг бүтээлээс гадна сонгодог урлагт ховорхонд тооцогддог хошин жанрын балет гэдгээрээ онцлогтой. Уг бүтээлийн цомнол болон дэглэн найруулгыг УДБЭТ-ын хөтлөх найруулагч, балетмейстер Ц.Чинзориг хийсэн юм.
 
Балетын гол дүрд гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Х.Чойжилсүрэн, Т.Хан-Очир, М.Нандинцэцэг, Х.Гантулга нар тоглох юм байна.
 
ЛИЗ – М.Нандинцэцэг
КОЛЕН – Х.Гантулга
СИМОНА – Х.Мөнгөнхөлөг (МУГЖ)
ТОМАС – Х.Чойжилсүрэн (СТА)
АЛЕН – Т.Хан-Очир
“Дэггүй лиз” хошин жанрын балет гэдгээрээ алдартай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0