Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
“Элвис” кинонд бүтээсэн дүрээрээ Остин Батлер “Алтан бөмбөрцөг” хүртлээ
2 долоо хоног өмнө   1029
Америкийн жүжигчин, дуучин Остин Батлер Элвис Преслигийн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмын "Драм киноны шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн боллоо. 
 
Энэ номинацид мөн Брендан Фрейзер “The Whale” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ, Хью Жекман “The Son” (2022) киноны гол дүрээрээ, түүнчлэн Билл Най (Living, 2022), Жереми Поп (The Inspection, 2022) нар өрсөлджээ. 
 
"Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд Колин Фаррел "The Banshees of Inisherin" (2022) кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртлээ. 
 
"Уран сайхны киноны шилдэг туслах дүр"-ийн шагналыг манай ертөнцийн жирийн нэгэн эмэгтэй зэрэгцээ ертөнцөд муу муухай зүйлтэй тэмцэж буй тухай "Everything Everywhere All at one" (2021) кинонд тоглосон Вьетнам гаралтай америк жүжигчин Ке Хуй Куан авчээ. 
 
Кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд “NBC” телевиз шууд дамжуулж байна.
“Элвис” кинонд бүтээсэн дүрээрээ Остин Батлер “Алтан бөмбөрцөг” хүртлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0