Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Энэ зун K-pop фестивалийг Монгол Улсад зохион байгуулахаа зарлажээ
3 жил өмнө   563

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" арга хэмжээн дээр K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман нь 2023 оны зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр kpop хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарлалаа. 

БНХАУ, Япон улс, Монгол Улс гэх мэт Азийн бусад орнуудад нэгэнт танигдсан Кpop одуудыг Монгол Улсад зохион байгуулагдах Кpop хөгжмийн наадамд оролцуулж дэлхийн залуучууд Монголд чуулна. Энэ үеэр Хятад, Сингапур, Тайван, Тайланд улсаас кпопын үзэгч, фенүүд ирнэ гэж тооцоолж байна. Ямар хамтлаг, дуучин ирэхийг тодорхой болгохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтсан БОАЖ-ын сайд болон холбогдох албаныхан уулзалт хийж байгаа аж. Дашрамд, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан билээ.

 

 

 

Энэ зун K-pop фестивалийг Монгол Улсад зохион байгуулахаа зарлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0