Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ.
1 жил өмнө   793
Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ. Тодруулбал, Их Британийн санхүүч Персивал Дэвидийн (1892-1964) өв хөрөнгийг удирддаг сан түүний 1 тэрбум фунт стерлингээр (1.25 тэрбум гаруй ам.доллар) үнэлэгдэх хятад шаазан эдлэлийн өвөрмөц цуглуулгыг музейд хандивласан байна. 
 
МЭ-ий III-XX зууны хооронд бүтээгдсэн 1700 эд зүйлсээс бүрдсэн Дэвидийн цуглуулгыг 2009 оноос хойш тус музейд дэлгэн толилуулж байгаа юм. Цуглуулгыг албан ёсоор хүлээлгэн өгсний дараа Шанхайн музейд болон Нью-Йорк хот дахь Метрополитен урлагийн музейд түр хугацаагаар түрээслэх ажээ. 
 
Дэвидийн цуглуулгад эзэн хаан Жу Жианшэнд (1447-1487) дарс хийн өгч байсан, эм тахиануудын дүрс бүхий шаазан аяга зэрэг янз бүрийн шаазан эдлэл байдаг ажээ. Хятадын эзэн хааны зарлигаар урласан ийм аяга одоо дэлхий дээр ердөө 16 ширхэг байдаг. Цуглуулгад мөн XIV зууны дунд үед хамаарах, хөх өнгийн хээтэй сүм хийдийн алдартай ваарууд байдаг. Эдгээр ваарыг урласан он цагийг хүзүүн дээрх бичээсээр нь үнэн зөв тодорхойлж чадсан бөгөөд ийм төрлийн хамгийн эртний ваарууд болж байна. Энэхүү хандивыг хүлээн авснаар Их Британийн музей Хятадын вааран эдлэлийн хамгийн том цуглуулгатай музей болно. 
 
BBC
Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0