Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
ОСКАРЫН ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ ЗАРЛАЛАА
8 жил өмнө   1396
   Америкийн Кино Академиас тухайн жилийнхээ хамгийн шилдэг кино уран бүтээлчдэд олгодог Оскарын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 90 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн ёслолын ажиллагаа АНУ-ын Лос Анжелес хотод 3-р сарын 5-нд /Монголын цагаар/ болох тов гарчээ.  
 
Мөн өнөөдөр Оскарын наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг зарласан юм. “Dunkirk” кино 8 төрөлд, “Three Billboards outside Ebbing, Missouri” кино 6 төрөлд нэр дэвшсэн бол “The Shape of Water” кино 12 төрөлд нэр дэвшиж энэ жилийн дээд амжилт болоод байна. 

Ёслолын ажиллагааг 1976 оноос хойш сурвалжилж байгаа ABC телевиз шууд дамжуулах бөгөөд өнгөрсөн жилийн хөтлөгч Жимми Киммел эргэн ирэхээр болсон байна.  Харин манай улсад Монгол НD телевиз шууд дамжуулна.
 
Дараах холбоосон дээр дарж нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай танилцаарай.
 
Д.Оюунбат
ОСКАРЫН ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ ЗАРЛАЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0