Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
5 цагийн өмнө   49
Дэлхийн хэмжээнд усны нөөцийн хомсдол улам нэмэгдэж буй энэ үед 2040 он гэхэд 33 улс ноцтой усны дарамтад орох эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.
 
АНУ-д төвтэй World Resources Institute байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхийн 167 улсын усны хэрэглээ, нөөцийн харьцааг тооцоолон ирээдүйн төлөвийг гаргасан байна. Үүнээс үзэхэд 2040 он гэхэд 33 улс “маш өндөр усны стресс”-д орж, усны хэрэгцээ нь нөөцөөсөө давж болзошгүй гэж дүгнэжээ .
 
Судалгаанд дурдсанаар эдгээр орнуудын ихэнх нь Ойрхи Дорнод, Хойд Африк болон Төв Азийн бүсэд байрлаж байгаа бөгөөд хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, усны буруу хэрэглээ гол нөлөө үзүүлж байна. Мөн зарим Европын өмнөд хэсэг, Африк болон Латин Америкийн орнууд ч эрсдэлд багтаж байна .
 
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар усны хомсдол нь зөвхөн ундны усны асуудал биш бөгөөд хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, эдийн засагт шууд нөлөөлөх аюултай. Зарим судалгаанд ирээдүйд усны нөөцийн хомсдол нь дэлхийн хүн амын ихэнхийг хамарч болзошгүйг анхааруулжээ .
 
Иймээс улс орнууд усны нөөцөө хамгаалах, үр ашигтай ашиглах бодлогоо сайжруулах шаардлагатай байгааг судлаачид онцолж байна.
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0