Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ
4 жил өмнө   613
Сэлэнгэ аймгийн Мандал суманд хээрийн түймэр гарчээ. 
 
Тус сумын Тарни наймдугаар багийн “Дарьт” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:32 цагт онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна.
 
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллан галыг унтраажээ. Түймэрт  4.5 га талбай өртөж шатсан байна. 
Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0