Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Монгол Улс, БНСУ-ын харилцаа-30 жил” ном хэвлэгдэн гарлаа
4 жил өмнө   305
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад дипломатч Ж.Ломбо “Монгол Улс, БНСУ-ын харилцаа – 30 жил” номыг монгол, солонгос хэлээр эмхэтгэн гаргалаа.
 
Энэхүү ном нь хоёр улсын хооронд байгуулсан хууль эрх зүйн баримт бичиг, үе үеийн төр, засгийн тэргүүн нарын хэлсэн үг, дурсамж зэргийг түүвэрлэн тусгаснаараа хоёр улсын харилцааны талаар судалж буй эрдэмтэн судлаачид, оюутан залууст чухал гарын авлага болох юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахмад дипломатч Ж.Ломбыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ. 
“Монгол Улс, БНСУ-ын харилцаа-30 жил” ном хэвлэгдэн гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0