Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИД-д гарсан галын тархалтыг зогсоосон байна.
4 жил өмнө   495
УИД-ийн дээд давхар болох 5,6,7 давхарууд бүрэн шатсан байна.Тус дэлгүүрийн дээд давхарт номын, бэлэг дурсгал, үндэсний хувцасны дэлгүүрүүд байрладаг. Түүнчлэн газ болон бусад дэлбэрэх аюултай зүйлс байгаа учраас эрсдэлээс сэргийлэхийн тулд төв замын хоёр хэсгийг хаасан байдалтай байна. 
 
Онцгой байдлын албанд ирүүлсэн дуудлагын дагуу 16:50 цагийн орчимд гал унтраах, аврах ангийнхан очиж галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
 
ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: "Гал унтраах, аврах ангийн алба хаагч ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ "Улсын Их дэлгүүрийн зургаадугаар давхарт гал гарлаа гэх дуудлага 16:48 цагт ирсний дагуу нийслэлийн Гал унтраах, аврах ангиудын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Яг одоогийн байдлаар Гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
 
Галын улмаас УИД-ийн зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галт өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна. Гэхдээ гал дотроо тархаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Одоогоор галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар засвар хийж байсан иргэд гал алдсан байх магадлалтай байгаа ч энэ нь эцсийн дүгнэлт биш юм" гэв.
 
 
 
 

 

УИД-д гарсан галын тархалтыг зогсоосон байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0