Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
500 шахам бог аянганд цохиулж үхжээ
4 жил өмнө   544
Баянхонгорт дуу цахилгаантай борооны үеэр 479 бог мал аянгад цохиулж үхжээ.
 
Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн гол” гэдэг газар 2020.07.17-ны өдрийн 03:00-05:00 цагийн хооронд орсон дуу цахилгаантай борооны үеэр аянга буусан байна. Мөн үеэр таван өрхийн 500 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээлэл тухайн өдрийн 10:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
 
Тус сумын Сүмбэр багийн Засаг дарга Э.Тайванжаргалаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагт газар дээр нь очиж 316 ямаа, 163 хонь буюу нийт 479 бог малын сэг зэмийг устгаж, булсан байна. Аянга буусан газар нь Галуут сумын төвөөс урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т юм байна.
500 шахам бог аянганд цохиулж үхжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0