Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Гурван сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй бол нэг сар хорино
4 жил өмнө   356
Тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд байгууллагынхаа цахим хуудсанд мэдээлжээ.
 
УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг ШШГЕГ хэрэгжүүлэхээр хуульчилсан.  Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авахаар болсон юм.
 
Тухайлбал, Хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болжээ.
 
Ц.Оргил
Гурван сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй бол нэг сар хорино
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0