Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хөвсгөлийн Цэцэрлэг суманд зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа
3 жил өмнө   438
Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан иргэний нэгдсэн эмнэлэгт хийсэн PCR  шинжилгээний хариу эерэг гарлаа. Тус шинжилгээг аймагтаа анх удаа хийж байгаа тул баталгаажуулаар Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд хүргүүлсэн бөгөөд хариу нь өнөөдөр гарна гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
 
 Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар өчигдөр мэдээлэхдээ “Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг мөн гэр бүлийн хоёр хүний шинжилгээний хариу ч эерэг гарсан” гэсэн юм.
Хөвсгөлийн Цэцэрлэг суманд зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0