Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
3 жил өмнө   506
Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон 31 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ.
 
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн Дөрвөлж хорооллоос иргэн Б энэ сарын 14-нд 20:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна. Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан аж.
 
Ар гэрийнхэн нь эрлийн багийнхантай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр өчигдөр 11:45 цагийн үед Тэгш багийн Дунд сайрын худаг гэх газраас олжээ.
 
Эх сурвалж: ОБЕГ
Сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0