Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Тусгаарлалтад байсан нэг иргэн цонхоор унаж, нас барсан хэрэг гарчээ
3 жил өмнө   493
"Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн өчигдөр /2021.03.16/ цонхоор унаж, нас барсан хэрэг гарчээ. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Корпорэйт” зочид буудалд тусгаарлалтад байсан нэг иргэн нас барсан нь үнэн. Тухайн иргэн цонхоор үсэрч, нас бараагүй. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг ганц ганцаар нь тусгаарлаж байгаа. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тусгаарлалтад байсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн гэж тогтоогдсон” гэв.
 
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 39 настай иргэн байжээ.
 
Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 442 иргэнийг нийслэлийн хэмжээнд 10 тусгаарлан ажиглах байранд байрлуулж байгаа талаар Шуурхай штабаас мэдээллээ.
Тусгаарлалтад байсан нэг иргэн цонхоор унаж, нас барсан хэрэг гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0