Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
158 тохиолдол нэмэгдэв
3 жил өмнө   263
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр  158 хүнээс коронавирус илэрч, “COVID-19” халдварын нийт 4498 тохиолдол бүртгэгдсэнээс 3212 нь эдгэрээд байна.
 
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 1201 хүн эмчлүүлж байгаагаас 1075 нь хөнгөн, 115 нь хүндэвтэр, 8 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хүмүүсээс 89 настай эрэгтэй 24 хоног эмчлүүлж байгаад өчигдөр нас баржээ. Тухайн иргэн коронавирусний нэн хүнд хэлбэрээр өвчилсөн бөгөөд амьсгалын дутагдал, артерын даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байжээ. Тэрбээр амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 17-ны өдөр нийт 52 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний таван тохиолдол нь хязгаарлалтын дэглэм тогтоосон 26 дугаар хорооноос бүртгэгдсэн байна. 
 
Шинжилгээний явуулын баг хязгаарлалтын дэглэм тогтоосон 26 дугаар хорооноос 18.00 цагийн байдлаар 7 448 иргэнээс шинжилгээ авч сорьцыг хүргүүлжээ. 

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо өдөрт 100-аас буурахгүй байгаа тул иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах, өөрийгөө хамгаалах дэглэм баримтлах, амны хаалт зүүх, гараа сайтар угаах, агаар сэлгэлт тогтмол хийхийг ХӨСҮТ-ээс дахин сануулав.

 

158 тохиолдол нэмэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0