Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Гүйлтийн сувгийн 1 жилийн ойд зориулсан 1км-ын цахим гүйлт боллоо
3 жил өмнө   434
MGL Running Channel буюу Гүйлтийн суваг  нь дэлхий даяар тархан суугаа монголчуудаа нэгтгэн гүйлтийн олон арга хэмжээг цахимаар зохион байгуулж ирсэн билээ. 2021 оны 3-р сарын18 ны өдөр МЖЛ Гүйлтийн суваг нэг жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Нэг жилийн ойн арга хэмжээндээ зориулж 1 км цахим гүйлтийг зохион байгуулж тэдэнд цахим талархалыг олгон гүйгч бүрийг урамшуулсан байна.
 
MGL Гүйлтийн Сувгийн хамт олон 1 жилийнхээ ойдоо зориулж цахим марктай болсон бөгөөд энэ нь монголын анхны цахим марк болж байгаагаараа онцлог юм. Тус хамт олон 1 жилийн ойн 1 км-ын цахим гүйлтийн арга хэмжээнд оролцсон бүх оролцогч нартаа цахим талархалаар урамшуулахаас гадна дээр анхны монголын цахим маркийг гаргасан байна.
 
Цахим маркийн санааг MGL Гүйлтийн Сувгийн үүсгэн байгуулагч У.Ганзориг гаргаж, маркийн зургийг зураач “Art London International Awards” ОУ-ын үзэсгэлэнгийн шүүгч Тодын Отгонбаяр гүйцэтгэсэн бөгөөд тэрбээр Монгол маркийн ерөнхий зураачаар ажиллахдаа 300 гаруй марк зуржээ. Энэхүү цахим марканд Монгол улсаа төлөөлөн Токио-2020 зуны олимпийн марафон гүйлтийн төрөлд  оролцох гурван тамирчинаа дүрслэн оруулсан нь өвөрмөц содон бас санаачилагатай сайхан ажил байлаа.
 
MGL Running Channel-ийн 1 жилийн ойд зориулсан 1 км-ын цахим гүйлтийн тэмцээнд дэлхий даяар тархан суугаа монголчууд 11 улсаас оролцож хамтран ажилладаг байгууллагууд, хувь хүмүүс 1 жилийн ойн мэндчилгээ илгээжээ.
 
 MGL Гүйлтийн Сувгийн хамт олноос өнгөрсөн 1 жилийн хугацаанд бидний зохион байгуулсан олон уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй оролцож, бидэнд урам өгч, биднийг дэмжиж ирсэн эрхэм гишүүддээ талархаж буйгаа илэрхийлэв.
 
 
 
Гүйлтийн сувгийн 1 жилийн ойд зориулсан 1км-ын цахим гүйлт боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0