Энэ сарын 03-04-ний өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүд явагддаг тус наадам олон улсын хэмжээний болон өргөжиж хүрээгээ тэлсэн. Ингэснээр БНХАУ, ОХУ-ын сур харвааны тамирчид “Улаанбаатарын өвлийн наадам”-д ирж оролцох юм.
Зохион байгуулагдах арга хэмжээнүүд:
· Урлагийн тоглолт
· Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
· Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
· Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
· Цанын сонирхогчийн тэмцээн
· Тэшүүрийн үзүүлбэр
· Снөүбоардын тэмцээн
· Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
· Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
· Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
· Нохой чарганы үйлчилгээ
· Өвлийн дугуйны үйлчилгээ
· Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
· Параглайдингийн үзүүлбэр
· Олс таталтын тэмцээн
· Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт
Энэ жилийн тэмцээний нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадам үзэхээр ирсэн иргэд, гадны улс орны жуулчид өөрсдөө уралдаан тэмцээнд оролцох боломжтойгоороо онцлогтой аж.
Мөн “Улаанбаатарын өвлийн наадам”-д үндэсний дээл хувцастайгаа ирж оролцохыг уриаллаа.
Улаанбаатарын өвлийн наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдана |