Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Аалзны тор
4 жил өмнө   1390
Дэд доктор Б.Ганбатын бичсэн улстөрөөс угшилтайгаар нийгмийг аалзны тор мэт бүрхчихээд байгаа авлигын сүлжээ, далд эдийн засагтай холбоотой “Аалзны тор” цуврал нийтлэлийг хүргэж байна.
 
АЛТ ХУДАЛДАН АВАХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
 
Энэ дэлхий дээр тогтмол vнэтэй юм гэж нэгээхэн ч vгvй. Өдгөө нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань өөрөө Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мөн л дээш доошоо савлаж байдаг. Бvтээгдэхvvний vнийн тухайн өдөр цаг минут дахь vнийг олон улсын бирж тогтооно. Биржvvд дотроо төрөлжсөн байдаг. Ухаан нь зэсийн vнэ Лондонгийн бирж дээр vнээ тогтоож байхад ноолуурын vнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх vнэ маш олон зvйлээс хамаарч байдаг. Гол нь хэрэгцээнээсээ шалтгаалж vнэ нь савлана. Жишээ нь: 9 сарын 11-ний дараа дэлхийн ноолууран бvтээгдэхvvний гол зах зээл АНУ эдийн засгийн хямралд орсон тул Шанхайн бирж дээр ноолуурын vнэ урьд өмнө vзэгдээгvйгээр унаж байх маягтай. 9999 сорьц буюу дөрвөн естэй гэгдэх цэвэр алт 1 унц нь 286 ам долларын ханштай байна. Хэн дуртай нь мөнгөө төлөөд авч болно. Гэхдээ жилдээ 12 тн алт vйлдвэрлэдэг Монгол улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ vнээр өгч чадах уу? Чадахгvй. Ямар ч баталгаа байхгvй, брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хvнд vгvй. Иймээс Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хvргэж өгөх зуучлагч хэрэгтэй. Зуучлагч юунаас ашиг олох вэ? Татвар, тээвэр, хамгаалалт (алтны vйлдвэрлэлд хамгийн их өртөг шаардах хэсэг нь энэ), цэвэршvvлэлт (хvлээн зөвшөөрөгдсөн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны vнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фvчvэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс зуучлагч өөрөө ашиг унагана. Иймээс Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн өрсөлдөгч тун олон. Монгол улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг. Yvнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар өөрсдөдөө унагана. Зуучлагч нарын Монголоос ашиг унагадаг бас нэг бvтээгдэхvvн бол зэс юм. Жилд бараг 100 сая ам долларын ашиг зуучлагчид олно.
 
Зэсийн баяжмал нь алтыг бодвол илvv найраатай. Монголд алт бvдvvн баргаар ямар цэвэршvvлэлттэй гарч байгаа нь ойролцоогоор тодорхой байдаг бол Эрдэнэтийн баяжуулсан зэсийг ингэж тодорхойлоход хэцvv. Эрдэнэтийн шороо 7%-ийн зэстэй байдгийг баяжуулж ойролцоогоор 30%-ийн зэстэй болгодог. Yvнээс гадна уул шороон дотор алт мөнгө молебдин тодорхой бага хэмжээгээр агуулагдаж байгаа. Чухам vvнийг зуучлагч хэдэн хувь гэж vзэж Эрдэнэттэй гэрээ хийх нь ашгийнх нь эх vvсвэр болно. Албан ёсоор Эрдэнэтийн зэсийг Лондонгийн биржийн vнээр авдаг. Гэвч vнэнгээсээ ингэж авбал ямар ч ашиг гарахгvй чингэх нь тэнэг хvний илvv ажил болно. Бодит тооноос нь амжилттай буулгаж тооцож чаддаг учраас л ашиг ихтэй, тэр ч утгаараа Эрдэнэтийн баяжмал авах өрсөлдөөн лут өндөр.Өөр нэг ашиг нь тээвэрлэлтээс орж ирнэ. CIF, DAF, on board гэсэн нөхцлvvдийн алингаар нь хийв, төмөр замын компаниудтай яаж тохиров гэдэг их чухал. Yvний дараа зэс хайлуулах vйлдвэртэй хэрхэн тохирсон нь бас дараагийн ашгийг авч ирнэ. Казакстаны зэс хайлуулах vйлдвэртэй Монгол бие даан гэрээ байгуулж 30 сая доллараа алдчихсан нь нэгийг өгvvлнэ. Харин зуучлагч нар ийм алдаа хийхгvйгээр vл барам vргэлж өөртөө ашигтай байлгаж чадна. Тэд бараг өөрийн гэгдмээр болтол хахуульдаад худалдаад авчихсан зэс хайлуулах vйлдвэртэй, тэр нь Хятадад бий. Харин Хятадын зэс хайлуулах vйлдвэрvvд шууд худалдаа хийхээр олон удаа санал тавьсан боловч Эрдэнэтийн удирдлага хэзээ ч хvлээж авдаггvй, учир нь амьдарч буй гол унац нь vгvй болох, vгvйдээ л багасах аюултай.
 
ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ХЭН БЭ?
Зуучлагч байгууллагыг "коммидити трейдинг компани" гэнэ. Ийм компаниуд гол төлөв хагас хууль бус vйлдэл хийдэг. Жинхэнэ хууль бус компаниудыг бодвол илvv баянаас гадна хуулийн цоорхойгоор ажилладаг учир нэр ус нь бvхэнд илэрхий болсон байдаг. Эдний хийдэг бизнес нь алт, зэс, цайр, мөнгө, тамхи, элсэн чихэр, улаан буудай, цагаан будаа, архи, спирт зэргийг vйлдвэрлэгчээс биржид хvргэж өгөх ажил юм. Коммодити компаниуд гол төлөв Швеййцари, Люксенбург, Голланд зэрэг нөхцөл сайн өгдөг, тэр чанараараа бага сага луйвар, булхайг тоодоггvй жижиг орнуудад бvртгэлтэй байдаг. Зуучлагч компаниуд бараг бvгдээрээ хаалттай байна. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл хувьцааг нь олон нийт эзэмшдэггvй, зөвхөн хувь хvнд бvх хөрөнгө хамаатай. Хөрөнгийн биржээр дамжин хувьцаа нь худалдагдвал томрох учиртай боловч коммидити компаниудын хувьд энэ нь олон нийтийн хяналтад өртөх аюултай учраас хувьцаагаа зарахаас vргэлж татгалзана. коммидити компанид vйлчилдэг банк нь хаалттай байх нь элбэг. Эдгээр банк мөн л гол төлөв Голландад бvртгэлтэй байдаг. Зуучлагч компаниудаас буурь суурьтай компаниуд аль болох дөлдөг. Эдний илэрч шуугиан тарьсан бульхайнууд нэлээд бий. АНУ-ын коммидити компани болох «Марко Ричи интэрнэшнл» нь Б.Клинтоны эхнэрийн сонгуулийн ажилд нэлээд мөнгө өгсөн ба vvнийх нь төлөө ерөнхийлөгч буухынхаа өмнө Марко Ричид илэхсэн булхайг нь хэрэгсэхгvй болгох өршөөл vзvvлтэл бөөн шуугиан vvсч эцэст нь цуцалсан билээ.
 
МОНГОЛЫН ЗЭСИЙГ ХЭН ЗУУЧИЛДАГ ВЭ?
 
1988 оноос эхлэн Монголын зэсийг «Глинкор», «Марко Ричи интэрнэшнл», «Капитал Рисорс», «Трафигура», «Жеральд Металл» гэсэн 5 компани худалдан аван биржид хvргэдэг. Сvvлчийнх нь АНУ-д бусад нь Швейцарьт бvртгэлтэй. Эзэд нь бvгд еврейчvvд. Бvгд хаалттай компаниуд. Бvгд сvрхий баян боловч Глинкороос бусад нь интернетэд вэб сайтгvй. «Глинкор» ч вэб сайтдаа ердөө ганцхан нvvр л материалтай. Эдгээр таван аварга Монголын зэсийн 90%-ийг атгадаг. Өвөр хоорондоо асар их өрсөлдөх боловч гаднаас өөр компани оруулахгvй. Yлдсэн жаахан дээр нь «Самсунг», «Эл жи», «Иточу» мэтийн «жижигчvvд» зодолдоно. Мэдээж «Самсунг», «Эл жи» дэлхий хэмжээний лигант компани, гэхдээ коммидити хийх дээрээ тулбал ухаан нь Жеральд Металлын дэргэд жулдана. Нэр хvндтэй компаниуд учир хахуульдах гэх мэтийн хагас хууль бус юм хийхээсээ жийрхэнэ. Тэр хэмжээгээрээ булхайн зах зээл дээр хожигдоно.
 
Эдгээр таван компани бvгд Монголд өөрийн төлөөлөгчтэй. Зарим нь албан ёсоор, зарим нь албан бусаар. Монголын улс төрийн нөхцөл байдлыг эднээс сайн мэдэх өөр хэн ч vгvй. Гол холбогдох газар нь Засгийн газар, Монгол банк, яамдууд, Эрдэнэт, арилжааны томхон банкууд, нөлөө vзvvлж чадах бие хvмvvс. Эдгээр местэн дээр өөрчлөлт гарах нь уул таван компанийн хоорондын харьцаа өөрчлөгдөх шинэ боломж vvсгэнэ. Хохирсон хэсэг нь сонгууль, Засгийн газрын өөрчлөлт, Эрдэнэтийн удирдлага солигдох Монгол банкны удирдлага өөрчлөгдөхийг анаж байдгаар барахгvй ийм байдал vvсэх нөхцөлийг хангах эрмэлзэлтэй байдаг. Хожсон хэсэг нь одоо байгаа байдлыг аль болох удаан vргэлжлvvлэх сонирхолтой, тэр утгаараа нөгөө талын «лобби» ил далд vйлдэнэ. Яг л энэ чанараараа тэд Монголын улс төрийн амьдралыг ихэд сонирхдог төдийгvй маш ихээр оролцдог. Сонгууль болон хээл хахуульд эргэлдэж байгаа мөнгөний маш олон хувь нь эднээс vvсэлтэй. Эдний завсраар чихэх гэсэн «Самсунг», «Иточу», «Сумомито», «Эл Жи» компаниуд ч галуу дуурайж хөлөө хөлдөөхийн vлгэрээр Монголын цаг зуурын томчуудын аяыг харах гэж нэлээд шатжээ. Жишээ нь vзvvлж чадах «Иточу» компани хувийн гэгдэх «Эрдэнэт концерни»-д зэс хайлуулах vйлдвэрийн зориулалтаар 10 сая ам доллар зээлдvvлээд шатсан. Yvнийг улсын Эрдэнэт vйлдвэрээр барьцаалан зээлсэн боловч одоо болтол буцааж сохор зоос ч өгөөгvй байна.Эсвэл «Самсунг» нь «Эрдсам» хэмээгч мөн л хувийн гэгдэх компани байгуулж шатсан. Хийсэн хэдэн телевизор нь одоо хэмхрээд дуусчээ.
 
Нэг vгээр хэлэхэд эд мөнөөх таван аварга шиг аргыг нь олж ажиллаж чаддаггvй. 1992-1996 оны засгийн газрын vед «Глинкор» компани абсолют ноёлогч байв. Чухам энэ компани Эрдэнэт vйлдвэрийн даргыг гол баяжуулагч нь байлаа. Тухайн vеийн Засгийн газар ч эдний vйлчлэгч, хээл хахуулийн vйлчлvvлэгч нь байв. Харин 1996 оноос өөрөөр хэлбэл сонгуулийн дараагаас «Марко Ричи интэрнэшнл» товойн гарч ирсэн юм. Гэтэл 2000 оны 8 сараас «Жеральд Металл» vнэмлэхvй ноёлогч боллоо. Тэд бооцоогоо хамгийн зөв тавьснаас гадна ирээдvйн эздийг урьдчилан харж тордож бордож чадсан байна. Өдгөө «Жеральд металл» Монголын нийт зэсний бараг гуравны нэгийг ганцаараа атгаж байгаа. Бvдvvн тооцоогоор жилийн 30 орчим сая ам доллар Монголын зах зээлээс ашиг болгон шvvрч байгаа хэрэг юм. Эрдэнэтээс зэсийн баяжмалыг эдгээр коммодити компаниуд руу дамжуулан завсрын зуучлал дээр Монголын нэртэй баячууд, vнэндээ бол жижиг гарынхан гvйлдэж унац хайна. «Алтай трейдинг», «Пэтровис», «Буян» зэрэг компаниуд эндээс анхны томоохон ашгаа хийж байлаа.
 
Үргэлжлэл бий...
Аалзны тор
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0