Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Испанид халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үзэж байна
4 жил өмнө   411
Коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа Испанид аль хэдийнэ эхэлсэн боловч эхнийхээсээ харьцангуй зөөлөн байх бөгөөд улс орныг бүхэлд нь хаах шаардлага гарахгүй гэж Наваррагийн Их сургуулийн анагаах ухааны тэнхимийн профессор Гильермо Мартинес де Техада үзэж байгаагаа РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Долдугаар сараас хойш Испанид халдварын байдал дахин дордож эхэлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 412 мянга давж, 28900 хүн нас баржээ. Мягмар гаргийн байдлаар 2400 шинэ тохиолдол илэрсэн байна. Сүүлийн үед илэрч байгаа тохиолдлуудын ихэнх нь залуучуудын дунд /дундаж нас-40-өөс доош/ бүртгэгдэж байгаа бөгөөд дийлэнхэд нь өвчлөл хөнгөн илэрч байгаа боловч байдал хүнд байгааг Испанийн эрх баригчид хүлээн зөвшөөрчээ. Тус улсад орон даяар амны хаалт заавал зүүх журам болон эрүүл ахуйн бусад арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.
 
Наваррагийн Их Сургуулийн эрдэмтний үзэж байгаагаар, Испанид цар тахлын хоёр дахь давлагаа дор хаяж хэд хэдэн бүс нутагт хэдийнээ эхэлжээ. “Тавдугаар сарын 15-наас хойш энэ өдөртэй харьцуулахад илүү олон тохиолдол илэрсэн. Халдварын хоёр дахь давлагаа явагдаж байгаа бололтой. Гэхдээ өмнөхөөсөө өөр, өвчлөл хөнгөн, залуус голдуу халдвар авч байгаа учир ажиглалт тандалтаар шинэ тохиолдлыг илрүүлэх боломжтой. Өмнө нь ихэнх оношийг эмнэлгүүдэд хийж байсан бөгөөд ихэвчлэн өндөр настай хүмүүс байсан. Харин одоо халдвар эмнэлгүүдэд бус олон нийтийн газруудад илэрч байна. Вирусийн хүч ч суларсан” гэж тэрбээр ярьжээ.
 
Эх сурвалж: Риа Новости
Испанид халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үзэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0