Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Европын зарим оронд 12-18 насны хүүхдүүдэд Ковидын эсрэг вакцин хийж эхэллээ
3 жил өмнө   353
Францад зургаадугаар сарын 15-наас 12-18 насны хүүхдүүд “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой болно гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт мэдэгдэв.
 
“Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Габриэль Атталь энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм.
 
Гэвч Францын Ерөнхийлөгч сонор сэрэмжтэй хэвээр байхыг иргэдээсээ хүсээд, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг уриалсан байна. Европын Эмийн агентлаг “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөнтэй холбоотойгоор Европын Холбооны орнууд өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах аяныг эхлүүлээд байна. 
 
Тухайлбал, Румынд лхагва гаргаас 12-15 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлжээ. Мөн Италид “Pfizer-BioNTech”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт олгосон байна.
 
Герман улсын хувьд 12-16 насныхныг зургаадугаар сарын 7-ноос вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа бол Польшид тухайн өдрөөс 12-15 насныханд вакцин хийлгэхийг санал болгож эхэлнэ. Гэвч чинээлэг орнуудад хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байхад дэлхийн олон орон өндөр настай, эмзэг бүлгийн хүн амаа вакцинд хамруулж чадаагүй байгаа нь шүүмжлэл дагуулах болоод байгаа юм.
 
Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүүхдүүдийг вакцинжуулахын оронд “COVAX” хөтөлбөрт вакцинаа хандивлахыг чинээлэг орнуудад уриалж байна. 
 
Эх сурвалж: France24
Европын зарим оронд 12-18 насны хүүхдүүдэд Ковидын эсрэг вакцин хийж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0