Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Токиогийн Олимпын наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэнэ
3 жил өмнө   313
Токиогийн Олимпын наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Олимпыг зохион байгуулагчид Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог гурван мужид болох тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин зарим муж дахь спортын байгууламжуудад тодорхой тооны үзэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн билээ.
 
Энэ сарын 23-нд болох наадмын нээлтийн ёслолд зөвхөн улс орнууд, спортын байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм. Олимпын хотхоны хувьд хэдийнээ нээгдээд байгаа бөгөөд олон тамирчин бэлтгэлээ бүрэн базаахаар Японд ирж байгаа. Гэвч зарим тамирчний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн халдварын улмаас тэмцээний хуваарь өөрчлөгдөж болзошгүй гэдэгт тамирчид санаа зовних болсон аж.
 
Иймээс зохион байгуулагчид Олимпыг аюулгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна. Токиогийн Олимпын эхний тэмцээн болох софтболын тэмцээн энэ сарын 21-нд буюу наадмын нээлтийн ёслолоос өмнө болно. 
 
Эх сурвалж: JJP
Токиогийн Олимпын наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0