УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгийн саналыг сонсож дэмжлээ.
Хуулийн төсөлд тусгаснаар тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг байхаар тогтсон байна. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээл авсан нийт ахмад настан 229 мянга байгаа бөгөөд 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл, зээл авсан ахмад настнууд 6 сая төгрөгөөс дээшхи зээлийн төлбөрөө өөрсдөө хариуцаж төлнө гэсэн үг юм. Харин үлдсэн төлбөрийг төрөөс нэг удаа барагдуулахаар болж байна. Гэхдээ тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэхдээ 1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаас эзэмшүүлэх юм байна. Ахмад настанд эзэмшүүлэх үнэт цаасыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргах ажээ.
Мөн ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Сүүлийн үед оны өмнө банкууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр олгосон, энэ нь мэдээлэл ойр тойрны хүмүүст тархсанаас үүдэлтэй гэсэн яриа гарсан. Харин холбогдох албаны хүмүүсийн хэлснээр Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. 2018 оны 12 дугаар сард 91, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан дүнтэй байна.
Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэгдэж байна.
| Тэтгэврийн зээлгүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлнэ |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал