Улсын Их Хурлын ээлжит чуулганы (2020.01.30) нэгдсэн хуралдаанаар “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай. Тус байгууллагын Ерөнхий бага хурлаас 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 167 дугаар конвенцыг баталжээ. Монгол Улс уг конвенцыг соёрхон баталснаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчийн илтгэлдээ Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
| “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” конвенцийг соёрхон баталлаа |
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх