Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн моднуудыг сугалж эхэлжээ.
4 жил өмнө   488
Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн моднуудыг сугалж эхэлжээ.
 
Энэхүү талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барих талаар хотын дарга С.Амарсайхан анх 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд анх мэдээлж байв. 
 
Гэвч 2.5 га энэхүү талбайд усан оргилуур бүхий тохижилт хийхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон нь иргэдээс ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байгаа юм. Ялангуяа, цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч байгаа энэ онцгой нөхцөлд, зайлшгүй шийдэх шаардлагатай өөр олон асуудал ар араасаа жагсаж байхад олон жил ургасан моднуудыг огтолж, талбайн урд хэсгийг 3.2 тэрбум төгрөгөөр дахин тохижуулах гэж байгааг иргэд эсэргүүцсээр байна.
 
“Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн өдийг хүртэл 15 тэрбум төгрөгийн өртөг зарсан, 80 жилийн түүхтэй газар бөгөөд тэнд 19 зүйлийн 9,000 мод, бут таригдсан байгаа" гэдгийг Байгалийн ухааны доктор, профессор Д.Бор мэдээлсэн бөгөөд тус ногоон байгууламжид 15 тэрбум төгрөг зарцуулсныг хэлсэн юм.  Гэвч хотын дарга С.Амарсайхан энэ ажлыг заавал хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 
 
Төв талбайн урд хэсгийн талбайн тохижилтын зураг төслийн уралдаанд “Төвшингүүд Констракшн” компанийн баг шалгарч, 20 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөөд байгаа юм. 
 
Б.Сайханчимэг
Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн моднуудыг сугалж эхэлжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0