Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Цэвэрлэх байгууламжийн бохирт хийсэн шинжилгээ хэвийн гарчээ
4 жил өмнө   351
УОК-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УСУГ-ын харьяа Төв, Био, Нисэх, Дабадаржаагийн цэвэрлэх байгууламж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн харьяа цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ, Цэргийн амралт, Жаргалант, Энх саран зэрэг тусгаарлах байрны ахуйн бохир уснаас 18 дээж авч хими, нян судлалын шинжилгээ хийхэд эмгэг үүсгэгч нян илрээгүйг МХЕГ-аас мэдээлэв.
 
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: "ХӨСҮТ-ийн бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжийг анхааралдаа авч долоо хоног бүр хяналт шинжилгээ хийж байна. Сүүлийн хоёр долоо хоногт хийсэн шинжилгээний дүнгээр ахуйн бохир ус стандартын шаардлага хангасан, нян илрээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн лагаас 5, Туул голын 8 цэгээс дээж авч шинжлэхэд мөн нян илрээгүй" гэв.
 
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 17-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн амралтын газар, саун, фитнес төвүүдийг Эрүүл мэндийн сайдын үйлчилгээний байгууллагыy мөрдөх түр журмыг чанд мөрдөж үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангахыг МХЕГ-аас анхааруулж байна. 
 
"Жишээлбэл, амралтын газрууд амрагчдаа аль болох өрөөнд нь хооллох, нэг дор олноор цуглуулахгүй байх, фитнесийн газруудын төхөөрөмжүүдийг 2 метрийн зайтай байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх шаардлага тавьж байгаа. Эдгээр газрууд үйлчлүүлэгчийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Дээрх журмыг МХЕГ-ын цахим хуудаснаас үзэх боломжтой бөгөөд албан байгууллагуудад хүргүүлж байна" хэмээн тус газрын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл хийлээ.
 
Б.Сайханзаяа
 
Цэвэрлэх байгууламжийн бохирт хийсэн шинжилгээ хэвийн гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0