Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Илиада” туулийг монгол хэлээр туурвигдлаа
3 жил өмнө   359
Эртний Грекийн уран зохиолын гурван оргилын нэг болох Илиада их хөлгөн туулийг анх удаа бүрэн эхээр нь монгол хэлээр орчуулан уншигч олны сонорыг мялаахад бэлэн болжээ. 
 
Өрнийн уран зохиолын анхдагч бүтээлүүдэд зүй ёсоор тооцогддог сохор туульч Хомэрын Илиада, Одиссэй зэрэг их хөлгөн туульсыг өмнө нь монгол хэлнээ тууль хэлбэрээр нь бүрэн төгс орчуулсан удаагүй бөгөөд МУСГЗ Д.Цахилгаан уншигч түмнийг яруу тансаг орчуулгаараа баясааж байна. 
 
Зохиолын тухайд Тройн дайны арав дахь буюу сүүлийн жилийн 51 өдрийн үйл явдлыг нийт 24 дуулал, 15,693 бадгаар өгүүлнэ. Тройн дайны тухай гэхээсээ илүүтэй Ахиллын уур хилэн, түүний учир шалтгаан, уг хэлбэр, уршигт үр дагаврын тухай өгүүлэх уг тууль хүмүүний сэтгэл хөдлөл хэмээх хөндөхөд хялбар ч давж гарахад бэрх зүйлийн талаар өгүүлсэн тул туурвисан цагаас 2700 жилийн дараа ч уншигчдад хүртээмжтэй, ойлгомжтой хэвээр ажээ. 
Дэлхийн уран зохиолын төрөл зүйл бүрд өнөөг хүртэл онцгой байр суурь эзэлж, тоолж барамгүй олон зохиолчийн цаашдын бүтээл туурвилд нь сэдэл болсон Илиада туулиас хүн төрөлхтний хүсэл тэмүүллийг олж харах нь дамжиггүй. Түүнчлэн 2020 онд Монсудар хэвлэлийн газраас Одиссэй туулийг монгол хэлээр орчуулан уншигчдын хүртээл болгосон билээ. 
 
Зургийн эх сурвалж:Монсудар
“Илиада” туулийг монгол хэлээр туурвигдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0