МУ-д Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг нийт 392.8 мянган ахмад байдаг. Тэгвэл эдгээр ахмадын тэтгэврийг нэмэхээр боллоо. Өнөөдрийн Засгийн хуралдаанаар ахмадын тэтгэврийг энэ оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27.000 төгрөгөөр нэмэхээр болсон байна.
Түүнчлэн халамжийн тэтгэвэр авдаг 61.600 орчим иргэн, асаргааны тэтгэмж авдаг 59.500 орчим иргэдийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэхээр болсон гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өөрийн цахим хуудсаар мэдээлэв.
Ахмадын тэтгэврийг нэмэхээр боллоо |