Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МАН: Төрийн болон төсвийн байгууллагаас бусад ААН-ийг НДШ-аас чөлөөлөх шийдвэр гаргалаа
4 жил өмнө   1752
УИХ дахь МАН-ын бүлэг /2020.04.06/ ээлжит хурлаа хийж, шийдвэрээ танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Дэлхий нийтэд үүсээд байгаа Коронвирустэй холбоотой эдийн засагт үүсч буй нөхцөл байдал, цаашид иргэдийн орлогыг бууруулахгүй байх, эрүүл мэндийг хамгаалах, ААН-үүдийн ажлын байрыг хадгалах, эдийн засгаа идэвхижүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнийг дагалдаж ААН-үүдийн албан татварыг бууруулах тухай хууль, ХХОАТ-ыг чөлөөлөх тухай хууль, НДШ-ээс чөлөөлөх тухай хууль, мөн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль, мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль гэсэн хуулийн төслүүдтэй холбогдуулж мэдээлэл сонч, зарим шийдвэрийг гаргалаа.  
 
Засгийн газраас коронавирустэй холбоотой авч хэрэгжүүлж буй долоон асуудал байна. Эдгээрийг цаг алдахгүй хэлэлцэх ёстой асуудлууд юм. Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Ажлын байрыг тогтвортой хадгалах, иргэдийнхээ орлогыг дэмжих, ААН-үүдийн үйл ажиллагааг  сайжруулах чиглэлд анхаарах, цаашид эдийн засгаа идэвхижүүлэх асуудал чухал гэж үзлээ. Иймд дээрх хуулиудыг  энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. 
 
Бүлгээс өргөн барьсан төслүүдтэй холбоотой гурван тодорхой саналыг оруулж байна. Засгийн газраас өргөн барьсан төсөлд НДШ, ААН-ийн орлогын албан татвар, ХХОАТ-аас чөлөөлөх асуудалд гурван субьектийг хамруулахгүй гэж авч үзсэн. Тодруулбал, төрийн албан хаагчид буюу төсөвт байгууллага, төрийн өмчит ААН-д ажиллагсад болон ААН-үүдийг, мөн олон улсын төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвөөс ажил гүйцэтгэж байгаа ААН-үүдийг чөлөөлөхгүй байхаар оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг хэлэлцээд олон улсын төсөл хөтөлбөр болон орон нутгийн төсвөөс ажил гүйцэтгэж байгаа /тендер/ ААН-үүдийг хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
 
 НДШ-ийг чөлөөлөхөд хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт, НДШ төлдөг ААН-үүдийн орлого буурсан тохиолдолд ажилтан тус бүрт 200 мянган төгрөгийн тэтгэлгийг Нийгмийн даатгалын сангаас олгохоор Засгийн газраас оруулж ирсэн. Үүнд судалгаа тооцоо хийж, аль болох бүх ААН-үүдийг хамруулах нь зүйтэй гэдэг асуудлаар МАН-ийн бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Мөн НДШ-ийг чөлөөлөх асуудалд Их, дээд сургуулиудын асуудал орхигдоод  байсан. Хувийн болон төрийн өмчит бүх их, дээд сургуулиудыг хамруулахаар санал нэгдлээ.
 
Мөн банкны шинэчлэлийн асуудлаар ярилцсан. Банкны хүү, ипотекийн зээлийн асуудлаар МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Мөн ноолуурын үнийн асуудлаар тал талаас нь хэлэлцлээ. Энэ чиглэлд Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр зөв, гэхдээ ААН-үүдтэй ярилцаж, аль болох хурдан шийдвэрлэх талд онцгой анхаарч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгнө” гэв. 
 
А.ЦЭЛМЭН
 
МАН: Төрийн болон төсвийн байгууллагаас бусад ААН-ийг НДШ-аас чөлөөлөх шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0