Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АН: Тусдаа нам байгуулсан, ардчиллын үйл хэргийг дэмждэг лидерүүдийг ирэх сонгуульд хамтарч оролцохыг урьж байна
4 жил өмнө   426
Ардчилсан Намын Үндсэн бодлогын хороо өнгөрөгч Пүрэв гарагт цахимаар хуралдаж зарим томилгоо хийсэн билээ. Уг хурлаар намын генсек Ц.Тувааныг дэд даргаар томилсон бол НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм. 
 
Харин өнөөдөр АН-ын генсек Ц.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, ардчиллын үйл хэргийн төлөө залуу насаа зориулсан журмын нөхөддөө 2020 оны УИХ-ын сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэж оролцох эв нэгдлийн, ялалтын урилгыг хүргүүлж байна.
 
Үүний утга учир нь 1996 онд АН анх удаа одоогийн МАН-ыг ялсан. 2000 онд ардчиллын төлөөх намууд тав салж сонгуульд оролцоод бүгд ялагдаж байсан. Тиймээс тусдаа нам байгуулаад гарчихсан, ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг намууд, лидерүүдийг ирэх сонгуульд хамтарч оролцоё гэж байгаа юм. Хамтарч гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш. АН-аасаа нэр дэвшиж, ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэн, 2016 оноос хойш хяналтгүйгээр, амлалтаа биелүүлэхгүй байгаа эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсооё. 
 
Тиймээс дөрөвдүгээр сарын 9-нд хуралдсан Үндсэн бодлогын хороогоор 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэх уриалгатайгаар оролцох болсноо зарласан. АН-ын урилгыг хүлээж аваад, нийлж нэгдээд явах хүмүүст үүд хаалга нээж байгаа.
 
Мөн АН бусад улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгохыг шаардаж байна” гэлээ. 
 
Ц.Оргил
 
АН: Тусдаа нам байгуулсан, ардчиллын үйл хэргийг дэмждэг лидерүүдийг ирэх сонгуульд хамтарч оролцохыг урьж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0