Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Вьетнамын үйлдвэрлэгч цахилгаан автомашины хоёр загвараа ирэх оноос АНУ-ын зах зээлд гаргана
2 жил өмнө   467
Вьетнамын автомашин үйлдвэрлэгч VinFast бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV загварын хоёр бүтээгдэхүүнээ ирэх оноос АНУ-ын зах зээлд гаргах болсноо Лос-Анжелесийн Авто Шоуны үеэр мэдэгджээ.
 
VinFast нь Вьетнамын хамгийн том хувийн компани болох VinGroup-ийн охин компани юм. VinGroup-ийг Вьетнамын хамгийн баян хүн Фам Нат Вуонг удирддаг.
 
Тус компани дунд оврын VF e35, том оврын VF e36 цахилгаан SUV загваруудынхаа захиалгыг ирэх оны эхний хагаст авч эхлэх ба дөрөвдүгээр улиралд багтаан эхний худалдан авагчдад хүргэхээр болжээ.
 
VF e35 нь бүрэн цэнэглэлтээр 500 км, VF e36 нь 680 км зам туулах чадвартай юм байна.
 
Америкийн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Теслагийн загварууд бүрэн цэнэглэлтээр 420-650 км туулах чадвартай байдаг.
 
Шинэ автомашинууд ямар үнэтэй зарагдах талаар хэлэхэд эрт байгаа ч “дэлхийн стандартын чанарыг боломжийн үнээр хүргэнэ” гэж VinFast компанийн төлөөлөгч амлажээ.
 
Вьетнамд зарагдаж байгаа бага оврын VF e34 загварын үнэ 690 сая донг ($30,500) байдаг юм байна.
 
Теслагийн хамгийн хямд загварын үнэ $47,000 орчим болдог.
 
Эхэн үедээ VinFast-ийн бүтээгдэхүүнүүд Вьетнамд үйлдвэрлэгдэх ба цаашдаа АНУ-д үйлдвэрээ нээх талаар судалж байгааг компанийн төлөөлөгч мэдээлжээ.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
Вьетнамын үйлдвэрлэгч цахилгаан автомашины хоёр загвараа ирэх оноос АНУ-ын зах зээлд гаргана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0