Рэппер Никки Минаж Амстердамын “Schiphol” нисэх буудал дээр Голландын эрх баригчдад саатуулагджээ. Түүнийг хар тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй гэж үзэн саатуулсан байна. Энэ хэргийн улмаас тэрбээр Их Британид хийх тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
Тэрбээр Ням гаригийн өглөө Манчестер дахь зочид буудлынхаа гадаанаас шүтэн бишрэгчиддээ хандан видео мэдэгдэл хийж, “Та нарт хайртай шүү, өнөө орой ийм зүйл болсонд харамсаж байна” гэж хэлэв. Мөн үүнээс өмнө Манчестер дахь зочид буудлынхаа нэрийг “Х” платформдоо зарлаад, надтай ирж уулзахад нээлттэй гэж шүтэн бишрэгчиддээ хандан хэлжээ.
Ники Минаж Бямба гаригийн орой суллагдсан ч гэлээ тоглолтоо товлосон ёсоор хийгээгүй. Тоглолтыг зохион байгуулагчид үүссэн эвгүй байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Рэппер Ники Минаж өнгөрсөн оны сүүлээр хамгийн сүүлийн цомгоо гаргасан. Тэрбээр сүүлийн цомгийн ажлын хүрээнд “Pink Friday 2” аялал тоглолтоо хийж буй бөгөөд Пүрэв гаригт Амстердамд тоглосон аж.
Эх сурвалж: CNN
Ники Минаж Их Британид саатуулагдав |
|