Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Умард Солонгосын цэргийн парад коронавирусийн халдвар тараагч үйл явдал болжээ
2 жил өмнө   380
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост коронавирусийн халдвар дэгдсэн тухай анх удаа Пёньяны албаны эх сурвалж мэдээлсэн билээ.
 
Сүүлийн байдлаар тус улсад халдварын болзошгүй тохиолдол 1.2 саяыг давж, 50 хүн нас бараад байна.
 
Дэлхий дахинд цар тахал эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаанд Умард Солонгост ганц ч өвчлөл бүртгэгдээгүй байв.
 
Radio Free Asia агентлагийн олж мэдээлснээр Умард Солонгост коронавирусийн халдвар түгээсэн гол үйл явдал нь дөрөвдүгээр сарын сүүлээр Пёньянд зохион байгуулагдсан цэргийн парад болжээ.
 
Дөрөвдүгээр сарын 25-нд болсон тус улсын зэвсэгт хүчний 90 жилийн ойд зориулсан парадад 20,000 гаруй цэрэг оролцсон юм.
 
Энэхүү үйл явдлын дараа Хятадын хилийн Синүйжү боомтод байрладаг хилийн харуулын цэргүүдийн дунд өвчний шинж тэмдэг анх илэрснийг Умард Солонгосын эх сурвалж мэдээлсэн байна.
 
Эдгээр цэргүүд нь Пёньяны парадад оролцож байжээ.
 
Зэвсэгт хүчинд гарсан вирусийн тархалтыг эрх баригчид нууцалж, газар дээр нь зогсоохыг оролдсон ч хяналтаас нэгэнт гарсан тул олон нийтэд зарлахаас өөр аргагүй болсон юм байна.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
 
 
Умард Солонгосын цэргийн парад коронавирусийн халдвар тараагч үйл явдал болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0